Tuesday, November 24, 2015

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/

... ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХАРИЛЦААНЫ ЗОХИЦУУЛАЛТ
... 28 дугаар зүйл.
Хөдөлмөрийн гэрээ, түүнийг байгуулах
28.1.Ажил олгогч эсхүл буюу түүнийг төлөөлж байгаа этгээд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө хөдөлмөрийн нөхцөлийн талаар ажил хайгчид танилцуулах үүрэгтэй.
28.2.Ажил олгогч болон ажил хайгч нь гүйцэтгэх ажил үүрэг, ажлын байрны нэр, үндсэн цалингийн хэлбэр, хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцоно. Тухайн ажил хайгч ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.
28.3.Ажил олгогч энэ хуулийн 28.2 дах хэсэгт заасан тохиролцоог үндэслэн хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.
28.4. Энэ хуулийн 28.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол тухайн хугацаанаас хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцож, хөдөлмөрийн гэрээг нөхөн үйлдэнэ.
28.5.Хөдөлмөрийн гэрээний заалтыг аль нэг тал дангаараа өөрчлөхийг хориглоно.
28.6.Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа, эсхүл байгуулснаас хойш энэ хуулийн 28.2 дах хэсэгт зааснаас бусад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг талууд тохиролцожболно.
29 дугаар зүйл.
Хөдөлмөрийн гэрээний хугацаа
29.1 Хөдөлмөрийн гэрээг дор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:
29.1.1.дагалдангаар ажиллуулах;
29.1.2. улирлын ажил гүйцэтгүүлэх;
29.1.3.ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд ажиллуулах;
29.1.4. түр ажил, үүрэг гүйцэтгүүлэх.
29.2.Энэ хуулийн 29.1.1-29.1.4–т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед ажил олгогч ажилтантай тохиролцон сунгаж болно.
29.3.Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дах хэсэг, 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2-т зааснаас бусад тохиолдолд хугацаатай гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацаа 2 жилээс дээш байвал уг гэрээг хугацаагүй гэж тооцно.
29.4.Гэрээний хугацааг цаг тооллын жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 29.1.2-29.1.4-т заасан ажил, үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно
... 33 дугаар зүйл.
Бүрэн бус цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
33.1.Ажил олгогч нь бүрэн бус цагаар ажилтан авч ажиллуулж болно.
33.2.Бүрэн бус цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна ажлын өдөр, ээлжийн үргэлжлэл, долоо хоногт ажиллах цагийг тусгайлан тохирно.
33.3.Бүрэн бус цагаар ажиллаж байгаа ажилтан нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд бүрэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
... 55 дугаар зүйл.
Бүрэн бус цагаар ажиллах ажилтны цалин
55.1.Бүрэн бус цагаар ажиллах ажилтны цагаарх болон хийснээрх цалингийн нэг цагт ногдох хэмжээ нь ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна.
55.2.Бүрэн бус цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно.
... 69 дүгээр зүйл.
69.4.Оюутны хөдөлмөр эрхлэх ажлын цаг нь хичээлийн нэг долоо хоногт 20-иос илүүгүй байна.
... Оюутнуудын цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь өдөрт 4 цагаас, 7 хоногт 20 цагаас илүүгүй байна. хичээлийн жилийн завсарлага буюу зуны амралтын хугацаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.

ОЮУТАН ТА ЦАГИЙН АЖИЛД ЗУУЧЛУУЛАХЫГ ХҮСВЭЛ

http://oyutan-ajil.mn/ сайтад нэвтрэн бүртгүүлнэ үү. 
Энэхүү сайт нь Оюутан залуучуудад хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, орлого олоход нь дэмжлэг үзүүлэх, Төгсөгчдийг байнгын ажлын байранд зуучилах зорилготой.
Оюутан цагийн ажлын 1800-1896 нэгдсэн лавлах утас тогтмол ажиллаж байна. Энэ нь суурин утаснаас үнэ төлбөргүй. 
Нийслэлийн хөдөлмөрийн газар: Нийслэлийн засаг захиргааны IV байр 7 давхарт. Утас: 70110502, 70130502

ТАНИЛЦУУЛГА

ОТИС-ийн оюутан, суралцагсдыг үр дүнтэй суралцах, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, орлогыг нэмэгдүүлэх, оюутныг нийгмийн идэвхтэй гишүүн болон төлөвших, зорилготой амьдралд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг бусад нэгж, үйл ажиллагаатай уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор 2012 онд байгуулагдсан. Тус төв нь дарга, зөвлөх багш, туслах ажилтан, идэвхижүүлэгч баг гэсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Төвийн дарга: А.Буянжаргал, Утас: 99055279
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх багш: Ч.Мөнх-Од Утас: 99149799
Туслах ажилтан: Ш.Сарангэрэл, Утас: 96908168
Мэдээлэл түгээх
Отгонтэнгэр Их сургуулийн Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих
төвийн зорилго, чиг үүрэг
ОТИС-ийн ОХЭДТ-ийн эрхэм зорилго: ОТИС-ийн оюутнуудыг үр дүнтэй суралцах, эрүүл чийрэг, идэвхтэй хөдөлмөрлөх, зорилготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Алсын хараа: Олон улсын жишигт нийцсэн “Оюутанд үйлчлэх төв” болох
ОХЭДТ-ийн зорилго: ОТИС-ийн оюутан, суралцагсдыг үр дүнтэй суралцах, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, орлогыг нэмэгдүүлэх, оюутныг нийгмийн идэвхтэй гишүүн болон төлөвших, зорилготой амьдралд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг бусад нэгж, үйл ажиллагаатай уялдуулах, нэгдсэн удирдлагаар хангах
ОХЭДТ-ийн үндсэн чиг үүрэг: 
  •  Оюутнуудыг хөдөлмөр эрхлэх, дадлага хийх хүсэлтийг хүлээн авах
  • Оюутан суралцагсдын боловсрол эзэмших, хөгжих үйл явцыг бүх талаар дэмжиж, зөвлөж ажиллах
  • Оюутныг хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах, гарын авлага материал бэлтгэх
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг удирдлагаар хангах, цагийн болон дадлагын, байнгын ажлын байрыг судлах, зуучлах 
  • Оюутны хөдөлмөр эрхлэлт болон төгсөгчдийн ажлын байрны судалгааг хийж гүйцэтгэх, ажлын байраар хангахад туслах, үр дүнг удирдлагад мэдээлэх 
  • Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт зохион байгуулах
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулна.

Та манай төвд бүртгүүлснээр:
  • Хичээлийн бус цагаар ажил хийж орлоготой болох
  • Ажил олгогчдод таны мэдээлэл түргэн шуурхай хүрэх
  • Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл, зөвлөгөөг цаг тухайд нь авах
  • Өөрт тохирсон ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулах
  • Ажил мэргэжлийн чиг баримжаатай болох сургалтанд хамрагдах
  • Хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авах
  • Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлогоо нэмэгдүүлэх зэрэг боломжуудаар хангагдана.

Monday, September 21, 2015

Нийтийн тээврээр зорчих “ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТ”-ЫН ЗАХИАЛГА ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ


Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай өдрөөр суралцаж буй оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 
Оршин суугаа хорооны тодорхойлолт /түр болон үндсэн оршин суугаа хороо, оюутны байрны тодорхойлолт/
Иргэний үнэмлэхний хуулбар
Оюутны үнэмлэхний хуулбар
Сургуульд элсэн орсон БСШУЯ-аас олгосон томилолтын хуулбар /ангийн багшаар дамжуулан сургалтын албанаас авах. 2014, 2015 оны элсэгчдэд БСШУЯ-аас албан томилолт олгогдоогүй тул уг оны элсэгчдэд хамаарахгүй./
“Цахим төлбөрийн карт”-ын үнэ болох 3600 төгрөгийг УБСКК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаасан баримт
“Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн хуудсыг ангийн багшаас авч бөглөх
Дээрх бичиг баримтыг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны дотор ангийн зөвлөх багшид бүрдүүлэн өгч Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картаа захиална уу
СУРГАЛТЫН АЛБА

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Зөвлөх-ийн сургалт боллоо

Нийслэлийн хөдөлмөрийн газраас Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн багш нарын дунд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх багш бэлтгэх” сургалтыг 9 сарын 9-11-ны өдрүүдэд ОТИС дээр явагдаж байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, түүнд туслалцаа үзүүлэх зорилготой “оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг сургууль бүхэн дэргэдээ байгуулан ажилладаг. Түүнд ажиллах зөвлөгөө туслалцаа үзүүлэх багш нарыг мэргэшүүлэн оюутнуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ сонгох, ажилд ороход зуучилах чиглэлээр зөвлөх багш бэлтгэх сургалт юм.
Сургалт агуулга:
Модуль 1: Ажил мэргэжлийн чиг баримжааны танилцуулга
Модуль 2: Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл явц
Модуль 3: Ажил мэргэжлийн талаарх ойлголт
Модуль 4: Хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ
Модуль 5: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл гэсэн агуулгын хүрээнд явагдлаа.
Уг сургалтанд ШУТИС, ХУИС, Орхон ИС, ХААИС, Германы МСҮТ, Хангай ДС гэх мэт нийт хорь гаруй сургуулийн багш нар хамрагдаж сертификатаа гардан авлаа. 

Оюутан залуус та бүхэнд манай төв үргэлж нээлттэй байх болно.

Sunday, May 12, 2013

Төгсөгчдийн анхааралд

Төгсөх курсын оюутнууд Идэр дээд сургуулийн Б байр english avenue инглиш айвинью боловсролын төвд очиж уулзан ажилд зуучлуулна уу. 
Утас: 99887211

АЖИЛД УРЬЖ БАЙНА

3МенХХК 2007 онд байгуулагдсан бөгөөд интерьер, экстерьер зураг төслийн дагуу бүх төрлийн тавилга хийж гүйцэтгэдэг компани юм. Манай компани дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.