Tuesday, November 13, 2012

Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийн Төвийн зорилго, үндсэн чиг үүрэг

ОХЭДТ-ийн зорилго:
Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, чөлөөт цагаар нь ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэх, идэвхитэй хөдөлмөрлөх, үр дүнтэй суралцах, зорилготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
ОХЭДТ-ийн үндсэн чиг үүрэг:
  • Оюутныг хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах, гарын авлага материал бэлтгэх 
  • Оюутныг байнгын болон цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах 
  • Оюутнуудыг хөдөлмөр эрхлэх, дадлага хийх хүсэлтийг хүлээн авах
  • Оюутны хөдөлмөр эрхлэлт болон төгсөгчдийн ажлын байрны судалгааг хийж гүйцэтгэх, ажлын байраар хангахад туслах, үр дүнг удирдлагад мэдээлэх
  • Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт зохион байгуулах
  • ОХЭДТ-д бүртгэгдсэн оюутнууд болон төгсөгчдөд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх
  • Оюутанд үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх байгууллага олоход нь туслах, үйлдвэрлэлийн дадлага хийх явцад ажлын байрны тодорхой үүрэг гүйцэтгүүлж, ажлын хөлсийг олгуулах талаар аж ахуйн нэгж байгууллагатай тохиролцох 
  • Ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулна.
Та манай төвд бүртгүүлснээр:
  •  Хичээлийн бус цагаар ажил хийж орлоготой болох
  • Ажил олгогчдод таны мэдээлэл түргэн шуурхай хүрэх
  • Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл, зөвлөгөөг цаг тухайд нь авах
  • Өөрт тохирсон ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулах
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн ур чадварыг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох сургалтанд хамрагдах
  • Хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авах
  • Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлогоо нэмэгдүүлэх зэрэг боломжуудаар хангагдана.

No comments:

Post a Comment