Tuesday, November 13, 2012

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн төв

ОХЭДТ






Отгонтэнгэр Их Сургуулийн
Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвийн дүрэм

Нэг .Нийтлэг үндэслэл
1.1. "Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв" /цаашид төв гэх/ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2008 оны 136/130 дугаар тушаалаар батлагдсан “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр"-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий нэгж байна.
1.2. Төв нь "Дээд боловсролын тухай" хууль, "Боловсролын тухай хууль", Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.3. Тус төвийг хариуцан ажиллаж буй менежер нь төвийн үйл ажиллагааг зохицуулах талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг улирал тутам тайлагнана. Гэрээнд төвөөс үзүүлэх үйлчилгээ, түүний хамрах хүрээ, төсөв, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хугацааг нарийвчлан тусгана.
Хоёр. Төвийн үүрэг
2.1.1 Төв нь жилийн ажлын төлөвлөгөөг гарган ректороо батлуулан мөрдөж ажиллах
2. Оюутныг ажлын байранд бэлтгэх, бизнес эрхлэхэд шаардлагатай эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, энэ чиглэлээр зөвлөх багийг байгуулах, гарын авлага, материал бэлтгэх
3. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гүйцэтгэж, хөдөлмөрийн биржтэй холбох, ажлын байраар хангахад туслах
4. Оюутныг хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны мэдээллээр хангах
5. Оюутныг тусгай асуулгын дагуу бүртгэж, "Оюутны хөдөлмөрийн бирж -ээр дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагад цагийн болон нийтийг хамарсан ажилд зуучлуулах
6. Банкны байгууллагаас хэрэгжүүлж буй зээлийн хөтөлбөр, хөнгөлөлтийн талаарх мэдээллийг оюутнуудад өгч, тэднийг хөнгөлөлтөнд хамруулах ажлыг зохион байгуулах
7. Аж ахуйн нэгж, байгууллагатай оюутны үйлдвэрлэлийн дадлагын гэрээ хийх, хяналт тавих, үр дүнг тооцох
8.Харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, тухайн сургалтын байгууллага, ажил олгогчидтой хамтран бизнесийн ур чадвар олгох сургалтыг тусгайлсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, үр дүнг тайлагнах
2.2 Төв нь үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын төсөл, хөтөлбөр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн дэмжлэг авч болно.
2.3 Төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдахыг хүссэн оюутны талаар дэлгэрэнгүй бүртгэл хийж, мэдээллийн санг бүрдүүлсэн байх бөгөөд холбогдох мэдээллийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэдэх "Оюутны хөдөлмөрийн бирж”-ийн вэб сайтад тухай бүр байршуулах, зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэгчдэд уламжлах зэргээр шаардлагатай үйлчилгээг шуурхай үзүүлэх арга хэмжээ авна. Үйлчилгээний үр дүнг оюутан нэг бүрээр тооцох асуудлыг хариуцна.
2.4 Цагийн болон нийтийг хамарсан ажлын талаарх дэлгэрэнгүй, шуурхай мэдээллээр оюутнуудыг хангана.
2.5 Төвийн үйл ажиллагааг оюутнуудад сурталчлах ажлыг зохион байгуулна.
2.6 Төвийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй тайланг улирал тутам Сургуулийн удирдлага, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Нийслэлийн хөдөлмөрийн газарт хүргүүлнэ.
Гурав. Төвийн эрх
3.1 Төв дараах эрхтэй. Үүнд:
3.1.1. Төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар сургуулийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх
3.1.2. Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх шинэ үйлчилгээ, арга хэмжээг сургуулийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр олон улсын төсөл, хөтөлбөр, төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
3.1.3. Үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас тайлан, мэдээ, судалгаа гаргуулах
3.1.4. Төв өөрийн эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж ашиглах
3.1.5. Төв тухайн жилийн ажлын төлөвлөгөөг гарган батлуулж, холбогдох санхүүжилтийг гарган ретороор батлуулан үр ашигтай захиран зарцуулах
Дөрөв. Төвийн үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг тооцох
4.1. Төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд тухайн сургуулийн дотоод хяналт шалгалт хариуцсан нэгж хяналт тавих ба хөндлөнгийн хяналтыг Монголын оюутны холбоо, түүний салбар зөвлөл улирал тутам гүйцэтгэнэ.
4.2. Сургуулийн удирдлага төвийн үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээлэл, явц, үр дүнтэй танилцах, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулна.
Тав. Төвийн удирдлага, зохион байгуулалт
5.1. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар нь төвийн үйл ажиллагаанд Боловсролын, Дээд боловсролын, Хөдөлмөрийн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
5.3. Төв нь орон тооны ажилтантай байх ба орон тооны бус зөвлөх баг, идэвхижүүлэгчтэй байна. Сургуулийн захиргаа тэдгээрийн цалин, урамшуулалын хэмжээг ажлын үр дүнгээс хамааран ялгавартай тогтоож болно.
5.4. Сургуулийн захиргаа төвийг үйлчилгээний зориулалттай тусгай байр, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэн.
5.5. Төв нь Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэдэх "Оюутны хөдөлмөрийн бирж"-тэй мэдээллийн сүлжээнд холбогдсон байх ба аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн ажлын байрны захиалга, чөлөөт цагаараа ажил эрхлэхийг хүссэн оюутны болон зуучлалын үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай солилцох нөхцлөөр бүрэн хангагдсан байна.
Зургаа.Төвийн санхүүжилт
6.1. Төвийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
6.1.1. Дээд боловсролын тухай хуулийн 18.1.4-д заасан аж ахуйн орлогын зохих хэсэг
6.1.3. Олон улсын төсөл, хөтөлбөрийн хөрөнгө
6.1.4. Бусад
6.2. Сургуулийн захиргаа төвийн төсвийг тухайн онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа тус бүрээр нарийвчлан баталж, зарцуулалтанд хяналт тавина.

No comments:

Post a Comment