Thursday, November 22, 2012

Ажилд зуучлах үйлчилгээ

Ажилд зуучлах үйлчилгээ
Хөдөлмөрийн төв бирж нь ажилд орохыг хүссэн ажилгүй, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг биеэр, онлайн /www.labornet.mn/ болон утсаар мэдээллийн нэгдсэн сандаа бүртгэн авч, ажил олгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлнэ.
Ажилд зуучлах тохиолдолд ажлын байрны захиалга, түүнд тавигдах шаардлагын талаарх мэдээлэл ил тод байна.
Ажилд зуучлах төрийн үйлчилгээ үнэ төлбөргүй байна.
Ажилд зуучлах болон зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд хөдөлмөрийн зах зээлийн хэрэглэгчид болох ажилгүй, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олгогч байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл санаачлага, хэрэгжүүлэгч байгууллага хамаарагддаг.
Ажилд зуучлах үйлчилгээ нь

  • Ажилгүй, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг бүртгэн авч тэдний дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийн сандаа байршуулна. /Боловсрол, мэргэжил, ажлын туршлага, ур чадвар, хэлний мэдлэгийн талаарх мэдээлэл/
  • Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль тогтоомж болон ажилд ороход хувь хүн өөрийгөө яаж бэлтгэх, ажил олгогчийн ярилцлаганд ороход юуг анхаарах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Шинэ, сул ажлын байранд ажил олгогчийн шаардлагад нийцсэн тохирох ажил хайгчийг зуучлах

No comments:

Post a Comment