Thursday, November 22, 2012

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл
Хөдөлмөрийн зах зээл нь маш их хөдөлгөөнтэй динамик орчин юм. Энэ орчинд бий болж, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй бүхий л мэдээллүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээг даган хувьсан өөрчлөгдөж байдгаас гадна эдийн засгийн хөгжлийн төлөв байдал, боловсролын салбарын өөрчлөлт зэрэг нийгмийн бүхий л салбар хүрээтэй нягт уялдаа холбоотой байдаг. Хөдөлмөрийн зах зээлийн орчны үндсэн үйл явц нь мэдээлэл бий болгож буй эх сурвалжуудаас хэрэглэгчид өөрт хэрэгцээтэй мэдээллийг хүлээн авч, хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд орох явдал юм. 
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хэрэглэгч
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хэрэглэгчид гэдэгт хөдөлмөрийн харилцааны оролцогч талууд буюу хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон нийлүүлэлтийн талыг бүрдүүлэгчид, тэдгээрийг холбогч хөдөлмөрийн зах зээлийн зуучлагчдыг нэгтгэн ойлгож болно. Олон улсын жишигт хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хэрэглэгчдийг дараах байдлаар ангилан авч үздэг.
  1. Ажиллах хүч
  2. Ажил олгогчид
  3. Төрийн бус байгууллага болон олон нийтийн байгууллага
  4. Боловсрол сургалтын байгууллага
  5. Төр, засгийн байгууллага /төрийн бодлого, хөтөлбөр боловсруулагчид, шийдвэр гаргагчид/
  6. Хөдөлмөрийн зах зээлийн зуучлагчид /хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хувийн хөдөлмөр зуучлалын алба, боловсрол сургалтын байгууллагын зөвлөх үйлчилгээ, эдийн засгийн хөгжил төлөвлөгчид, хүний нөөцийн мэргэжилтэн, зөвлөх г.м./  
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн эх сурвалж
Монгол улсын хувьд өнөөгийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн албан ёсны статистик тоон мэдээлэл болон захиргааны чанартай мэдээллийг Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тодорхой үзүүлэлтүүдийн хүрээнд нэгтгэн гаргаж байна. Тэгвэл өдөр тутмын хөдөлмөрийн зах зээлийн арилжаатай холбоотой мэдээлэл нь ихэвчлэн иргэдийн дунд амнаас ам дамжих замаар, эсвэл сонин, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг байдал төлөвшсөн. Ерөнхий байдлаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн эх сурвалжыг дараах байдлаар ангилдаг.
  1. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр зуучлалын байгууллага
  2. Холбогдох яамд, агентлаг, засаг захиргааны байгууллага
  3. Боловсрол сургалтын байгууллага
  4. Олон нийтийн байгууллага /АОЭХ, МҮЭХ, хөрөнгө оруулагч донор байгууллага, олон улсын байгууллага гэх мэт/
  5. Ажил олгогчид
  6. Иргэд
  7. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлийн хэрэгцээ
Хэрэглэгчдийн хувьд нийтлэг, ижил төстэй мэдээллийн хэрэгцээ байхаас гадна онцгой мэдээллийн хэрэгцээ байдаг. Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээт мэдээллийг хамгийн ерөнхий байдлаар төрөлжүүлсэн бүдүүвч зураг дараах байдалтай байна.  
 

No comments:

Post a Comment