Monday, March 11, 2013

Хамгийн эрэлттэй мэргэжил

Өнөөгийн нийгмийн давхраажилтийн нэгэн чухал хэмжүүр нь боловсрол юм. Энэ утгаараа хүн бүр дээд боловсрол эзэмших гэж тэмүүлдэг болсон билээ. Зарим хэсэг нь бүр дээд боловсролтой гэсэн дипломтой л болж байвал ямар мэргэжил эзэмших нь чухал биш гэж үздэг болсон нь нууц биш. “Ямар мэргэжил эзэмших вэ, хүүхдээ ямар мэргэжилтэй болгох вэ” гэдэг
асуудал хаврын хаварт төгсөгчид болон эцэг эхчүүдийн ярианы гол сэдэв болдог.
Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй. Ирээдүйд эрэлт ихтэй, насан туршдаа ажлын байртай байх мэргэжил олон бий.
Хамгийн эрэлт хэрэгцээтэй байх мэргэжлийн жагсаалтыг “Дэлхийн хүний нөөц” сангаас гаргажээ. Үүнд:
1. Үл хөрөнгө зуучлагч
2. Маркетингийн менежер
3. Багш
4. Сургалтын менежер
5. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч
6. Сувилагч
7. Вэб мэргэжилтэн, комьютер инженер
8. Найруулагч, жүжигчин
9. Шүдний эрүүл ахуй
10. Хуульч
11. Цахилгааны инженер
12. Зочид буудлын менежер
13. Сэтгэл зүйч
14. Хувийн мөрдөгч
15. Стилист
16. Эрүүл хоолны тогооч
17. Биологч, ургамал судлаач
18. Архитектор
19. Нягтлан бодогч
20. Нийгмийн ажилтан

No comments:

Post a Comment