Monday, March 11, 2013

Монголд хамгийн их эрэлттэй байгаа ажлын байрууд

Хөдөлмөрийн төв биржид идэвхтэй ажил хайж байгаа 8994 хүн бүртгүүлсэн байсан бол ажлын байр 2249 байв. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд 17500 сул ажлын байр бий болж, ажиллах хүчний хэрэгцээ 3.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна Улаанбаатар сая гаруй мянган хүн амтай. Үүнээс 150 гаруй мянган оюутан, 40 орчим мянган сурагч ерөнхий боловсролын  сургуулийг төгсөж байгаа юм.
Ажилгүйдэл ихсэхийн гол шалтгаан нь  их дээд сургууль төгсөгчид  мэргэжлийн сайхан нэрэнд хууртаж эрэлттэй мэргэжил эзэмшихгүй байгаатай холбон тайлбарлаж болохоор байна. Сургууль төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгааг мэргэжлийг сонгох хэрэгтэй юм. Хөдөлмөрийн зах зээлд ямар боловсон хүчин эрэлттэй байгаа талаарх судалгаа гарсан байна. Энэхүү судалгаагаар улсын хэмжээний нийт аж ахуйн нэгжийн 11 салбарын 1323 байгууллага хамрагджээ. Судалгааны дүнд сүүлийн нэг жилд хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжлийг эрэмблэн тодорхойлжээ.
Yvнд:
1. Далд ба ил уурхайчин
2. Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
3. Тариаланч ногоочин
4. Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
5. Загасчин, түүгч/хураагч
6. Барилга угсралтын туслах ажилтан
7. Зочид буудал, албан контор, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
8. Үйлдвэрлэлийн ажилтан
9. Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
10. Бараа танилцуулан худалдаалагч
11. Уул уурхай инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
12. Иргэний барилгын туслах ажилтан
13. Шаварчин,засалчин
14. Иргэний барилга байгууламжийн инженер
15. Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
16. Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
17. Барилгын болон бусад цахилгаанчин
18. Зөөгч
19. Ерөнхий мэргэжлийн их эмч
20. Уурхай, металлургийн техникч  зэрэг ажлын байрууд зонхилж байна.
 “ҮгэнЗар.мн – Ажил Мэргэжил” 

No comments:

Post a Comment