Tuesday, November 24, 2015

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/

... ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХАРИЛЦААНЫ ЗОХИЦУУЛАЛТ
... 28 дугаар зүйл.
Хөдөлмөрийн гэрээ, түүнийг байгуулах
28.1.Ажил олгогч эсхүл буюу түүнийг төлөөлж байгаа этгээд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө хөдөлмөрийн нөхцөлийн талаар ажил хайгчид танилцуулах үүрэгтэй.
28.2.Ажил олгогч болон ажил хайгч нь гүйцэтгэх ажил үүрэг, ажлын байрны нэр, үндсэн цалингийн хэлбэр, хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцоно. Тухайн ажил хайгч ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.
28.3.Ажил олгогч энэ хуулийн 28.2 дах хэсэгт заасан тохиролцоог үндэслэн хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.
28.4. Энэ хуулийн 28.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол тухайн хугацаанаас хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцож, хөдөлмөрийн гэрээг нөхөн үйлдэнэ.
28.5.Хөдөлмөрийн гэрээний заалтыг аль нэг тал дангаараа өөрчлөхийг хориглоно.
28.6.Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа, эсхүл байгуулснаас хойш энэ хуулийн 28.2 дах хэсэгт зааснаас бусад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг талууд тохиролцожболно.
29 дугаар зүйл.
Хөдөлмөрийн гэрээний хугацаа
29.1 Хөдөлмөрийн гэрээг дор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:
29.1.1.дагалдангаар ажиллуулах;
29.1.2. улирлын ажил гүйцэтгүүлэх;
29.1.3.ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд ажиллуулах;
29.1.4. түр ажил, үүрэг гүйцэтгүүлэх.
29.2.Энэ хуулийн 29.1.1-29.1.4–т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед ажил олгогч ажилтантай тохиролцон сунгаж болно.
29.3.Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дах хэсэг, 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2-т зааснаас бусад тохиолдолд хугацаатай гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацаа 2 жилээс дээш байвал уг гэрээг хугацаагүй гэж тооцно.
29.4.Гэрээний хугацааг цаг тооллын жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 29.1.2-29.1.4-т заасан ажил, үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно
... 33 дугаар зүйл.
Бүрэн бус цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
33.1.Ажил олгогч нь бүрэн бус цагаар ажилтан авч ажиллуулж болно.
33.2.Бүрэн бус цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна ажлын өдөр, ээлжийн үргэлжлэл, долоо хоногт ажиллах цагийг тусгайлан тохирно.
33.3.Бүрэн бус цагаар ажиллаж байгаа ажилтан нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд бүрэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
... 55 дугаар зүйл.
Бүрэн бус цагаар ажиллах ажилтны цалин
55.1.Бүрэн бус цагаар ажиллах ажилтны цагаарх болон хийснээрх цалингийн нэг цагт ногдох хэмжээ нь ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна.
55.2.Бүрэн бус цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно.
... 69 дүгээр зүйл.
69.4.Оюутны хөдөлмөр эрхлэх ажлын цаг нь хичээлийн нэг долоо хоногт 20-иос илүүгүй байна.
... Оюутнуудын цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь өдөрт 4 цагаас, 7 хоногт 20 цагаас илүүгүй байна. хичээлийн жилийн завсарлага буюу зуны амралтын хугацаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.

No comments:

Post a Comment